Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Б.Болор-Эрдэнэ:Бүжгийн талбай дээр гарахад улсын маань нэрийг зарлахад үнэхээр сайхан мэдрэмж бас эрч хүч надад төрсөн.

Урьд нь "Лайн оф данс" клубт сурч байсан, одоо WDSF-ийн тэмцээнд Монголын нэрийн өмнөөс оролцож эхэлж байгаа Болор-Эрдэнэтэй хийсэн ярилцлагаа толилуулж байна.

 

Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Болор-Эрдэнэ гэдэг. Энэ жил 25 нас хүрсэн. Одоогоор Лондонд амьдарч байгаа.

 

Хэзээнээс эхлээд Лондонд амьдарч байна вэ? Монголдоо ер нь бол амрах журмаар ч юмуу ирдэг биз дээ? Хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ?

Би Лондонд 2006 оноос хойш амьдарч байна. Тэгэлгүй яахав, би жил өнжөөд байнга Монгол   явдаг. Хамгийн сүүлд би өвөл цагаан сараар очсон.

 

Бүжгийн спортыг анх яагаад сонирхох болсон талаараа хуваалцахгүй юу? Монголд байхдаа Line Of Dance клубт явдаг байсан гэж сонссон?

Анх манай найз Булган бүжгийн клүбт явмаар байна чи бүжиглэх дуртай юм чинь хамт явъя гэж санал тавиад хамтдаа 2005 билүү 2004 онд  Line of dance клүбт явж эхэлсэн. Түүнээс хойш бүжгийн спортод маш их дуртай болсон. Мөнгөнхуяг багш миний анхны бүжгийн багш байсанд би маш их баяртай байдаг.

 

Одоо бэлтгэлээ ямар клубт хийдэг вэ? Клубийнхээ талаар, дасгалжуулагчийнхаа талаар мэдээлэл өгөөч?

Одоогоор би бэлтгэлээ WDA буюу Лондон хотын Wimbledon Dance Acadamy-д хийдэг. Манай 2 багш маань Ольга, Ник Комарова гэж Орос багш нар байгаа. Багш маань 25 жилийн Цэнгээнт буюу Латин Амeрик бүжгийн багшийн бас олон улсад шүүгчийн туршлагатай хүмүүс.

 

Сүүлийн үед Монгол эх орныхоо нэрийн өмнөөс дэлхийн бүжгийн спортын холбооноос зохиогдож байгаа тэмцээнүүдэд оролцож байгаа гэсэн тэр талаар тодруулбал?

Тийм миний анхны  олон  улсын  тэмцээн маань сая 5 сарын 20 нд болж өнгөрсөн Crystal Palace Competition байсан. Өмнө нь буюу сүүлйин 2 жилд Лондон дахь бүжгийн холбоодын хоорондох юм уу Их Британи дахь бүжгийн холбоодын хоорондох тэмцээнүүдэд оролцсон.

 

Өөрийн хамтрагчаа танилцуулж болох уу? Мөн адил Монголын бүжигчин үү?

Одоогоор хамтран бүжиглэж байгаа хосыг маань Жэром гэдэг. Хос маань Моришис улсын хүн байгаа.

 

Та 2 хос болон бэлтгэл хийгээд хэр хугацаа өнгөрч байна вэ? Стандарт болон латин 2 төрлөөр хоёулангаар нь бүжиглэдэг үү?

Тийм, бид хоёр Стандарт болон Латин хоёулангаар нь бүжиглэдэг. Бид хоёр хамт бүжиглээд одоо яг жил хагас болж байна.

 

Оролцож байсан тэмцээнүүд болон гаргасан амжилтуудынхаа талаар? 

Жэромтэй хос болсноос хойш 2 удаа Лондон хотноо болсон тэмцээнд Стандартаар Adult 2-р байр Латин Adult 1-р байранд тус тус шалгарсан. Сүүлд Oxford хотноо болсон хотуудын хоорондох Adult тэмцээнд хоёулангаар нь 3-р байранд шалгарсан.

Сая болж өнгөрсөн  олон улсын  Open  тэмцээн Crystal Palace байр эзэлж  чадаагүй ч Стандарт болон Латин Adult аар 1 тус тус шалгарсан. Тэмцээний түвшин Open-д  маш өндөр байсан.

 

Гадаадын оронд эх орноо төлөөлөөд тэмцээн уралдаанд орно гэдэг бахархалтай сайхан байхын хажуугаар хариуцлагатай байх гээд л хэцүү зүйлүүд олон л байх тэр талаар? 

 Анх удаа сая бүжгийн талбай дээр гарахад улсын маань нэрийг зарласан. Тэр мөчөд үнэхээр сайхан мэдрэмж бас эрч хүч надад төрсөн.

 

Ер Монголын талаас Монголын бүжгийн спортын холбоо, эсвэл өөр ямар нэг байгууллагатай хамтарч ажилладаг уу эсвэл хувиараа л тэмцээн уралдаандаа оролцоод явдаг уу?

Саяханыг хүртэл би Монголын бүжгийн cпортын холбоотой харамсалтай нь холбогдоогүй явсан. Би өөрөө Лондонд амьдардаг болхоор eр нь дандаа хувиараа тэмцээн уралдаанд оролцдог. Хэрэв ирээдүйд Монголын бүжгийн спортын холбоотой хамтран ажиллах завшаан гарвал би маш их баяртай байх болно.

 

Монголын бүжгийн спортын талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ? Таны Монголд байхдаа хичээллэдэг байсан үеэс одоогийн байдлаар хөгжлийн хувьд ахиж дэвшсэн зүйл байгаа болуу?

Харамсалтай нь би саяханыг хүртэл  Монголын Бүжгийн спортын талаар маш бага мэдээлэлтэй байсан. Гэхдээ миний Монголд байхдаа хичээллэж байсан үeийг бодвол одоо маш их дэвшилт гаргаж өргөжсөн байна. 

 

Монголын бүжгийн спортын тамирчид ер чадварын хувьд гадаадынхантай харьцуулахад ямар хэмжээнд байгаа гэж бодож байна вэ?

Би Монголоос гараад удсан болхоор одоогоор Монголын бүжгийн спортын тамирчдыг гадаадын тамирчидтай харицуулахад хэцүү байна. Харин гадаадын тамирчдыг өөртэйгөө харьцуулах юм бол маш их ялгаа байгаа. Гадаадын тамирчид миний харж мэдсэнээр 7 хоногийн 7 өдөр өдөрт дор хаяж 5-6 цагаар хичээллэдэг. Бараг сар өнжилгүй байнгын тэмцээнд явдаг. Eр нь бүжгээр амьдарч амьсгалдаг хүмүүс байдаг. Тэд нарын бүжгэнд  жилдээ зарцуулж байгаа цаг хугацааг Монголын тамирчид буюу би зарцуулж чадвал мэдээж тэдний түвшинд хүрэх тийм ч хэцүү асуудал биш гэж хувьдаа боддог. 

 

Таны цаашдын зорилго, ирдээдүйн хүсэл мөрөөдөл тань юу вэ?Одоо хамгийн ойрхон орохоор төлөвлөөд байгаа тэмцээн тань ямар тэмцээн байна?

Одоогоор миний ойрын хэдэн жилийн зорилго бол Англи дахь олон улсын томоохон тэмцээнүүдийн нэг болох Blackpool-аас байр эзлэх. Одоо хамгийн ойрын тэмцээн маань Germany-д 7 сарын 6,7,8-нд болно.  

 

Монголд байгаа бүжгийн спортыг сонирхон хичээллэгсдэд хандаад хэлэх зүйл байна уу?

Шантралгүй  өөрийн мөрөөдөлдөө хүрээрэй л гэж хэлий.  

 

Баярлалаа. Таны цаашдын тэмцээн уралдаануудад тань амжилт хүсье. Эх орныхоо нэрийг өндөрт гаргаж хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсье.

Баярлалаа.

 

Хэдийгээр эх орноосоо хол аж төрж байгаа ч гэсэн эх орныхоо нэрийг гарган тэмцээн уралдаанд оролцож эх орныхоо болон өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа түүгээр бахархахгүй байхын аргагүй юм.

Монголын бүжгийн спортын тамирчид, сонирхон хичээллэгчид, багш дасгалжуулагчид гээд бүжгийн спортыг хайрладаг хүн бүхэн Б.Болор-Эрдэнэ таныг сэтгэл зүрхээрээ дэмжиж, бахдан бахархаж байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна.

 

 

Б.Үзмээ

Харамсалтай нь би саяханыг хүртэл  Монголын Бүжгийн спортын талаар маш бага    мэдээлэлтэй байсан . Гэхдээ миний Монголд байхдаа хичээллэж байсан үeийг бодвол одоогийн  МБС маш их дэвшэлт гаргаж өргөжсөн байна.
Үзсэн: 4865  |   0   5 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!